Уйгуржин монголоос кириллд хөрвүүлсэн Тусгай сүлжээнийн хуудас эхлэх үг
         

Ар өвөр гэж элэг нэгтэн оонын хоёр эвэр , монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай .Богд эзэн Чингис хааны гэгээн сөрт шүдэн орчлонгийн зайд өндөрлөгийн боловсныг үүдэж явахдаа зэвсгээр л биш ухаанаар , баатраар л бус билгээр дайлж гэгээрүүлсэн үнэн түүх дурайж байгаа .Зуун зууны хахир хадууг туулж зовлон жаргалангийн аян замаа өлгөхдөө хил хэл минь саралжин хашаагаар зааглагдсан боловч логших судал уламжилах соёл хэмэгч махан нүдэнэ өл харагдах зүрхний мяндасан холбоо , өргөн мөрний урсгалыг хурц хятагаар цавчин таслахуйяа бэрхэ хэмээх ёсон буюу ! Түүх соёл маань үргэлжилсээр , соёл сэтгэхүй маань залгалдсаар , үг хэл маань замчилсаар ! “ Чихний чимгээ болсон аялгуу сайхан монгол хэл , чин зоригт дээдсийн минь өв их эрдэн , сонсох болгон гайхан бишрэн баясаж , суу билигт монгол түмэн ёэгэн бишрэн бахдан магтму ” .
Нарны доор нэрийнхээ дээр богд эзний агуу алдрыг өргөсөн ,   босоо бичгээр эрхлэж байгаа манай энэ сүлжээ өнөө кирилл бичиг хэрэглэж яваа ахан дүүсдээ хандан шинэ нэгэн тавцан эрхлэх болсноо да олондоо толилуулахаар байна .Тус болонд голдуу , босоо үсгээр бичигдсэн өвөрлөгчдийн содон шилдэг зохиол бүтээлийг сонгож кирилл үсэгт хүрвүүлхээр дамжуулан , үүний улмаас ар өврийн ахан дүүсын сэтгэлийн шижмийг нэвтрүүлж , үзэл бодлын ойлголцолд гүүр болъюу гэмээн зоривой . “ Хол гэмээн бүү цөх явбаас хүрьюү , хүнд гэмээн бүү цөх өргөвөөс дааюүү ” хэмээсэн дээдсийн билиг сургаалыг сэтгэлдээ дээдэлж , энэ нэгэн тавцнаа нээх боллоо .Элэг нэгтэн эрхэм уншигчдын таалалд хүрэх болоосой .
Монгол соёлын мөнх гал бадран бадарч , монгол хүмүүний билиг ухаан хэрэлдэн гэрэлдэхийн хүсэл зөгнөл дэвшүүлж байнам !


“ Чингис сүлжээ ”-н найруулах зөвлөл



               Улаагчин тахиа жилийн өвлийн тэргүүн сарын хар нохой өдөр
Нийтлэгч: salhin
Нийтлэсэн цаг: 2017-12-14 22:07
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ