Насанд хүрэгчдийн тэн хагас нь таргалалттай гэв



М.БААСАНДЭЛГЭР

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааны дүнг өчигдөр танилцууллаа. Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн найман дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.
Судалгаагаар манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь цус багадалттай. Нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй. Таван өрх тутмын нэгд нь хүнсний баталгаат байдал алдагдсан. Нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Насанд хүрэгчдийн тэн хагас, сургуулийн насны хүүхдийн гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн үр дүн гарчээ.
Мөн манай улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн хүн амын аминдэм, эрдсийн дутагдал тархалт өндөр, Тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь нь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан байна.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-02-23 09:34
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ