Спирт


Спирт дутагддаг юм, түүнийг хэрэглэж байх ёстой гэдэг үг бол ТУЙЛЫН ХАРГИС, ХАМГИЙН ХУДАЛЧ, УУХ ДУРТАЙ, ямар ч шинжлэх ухаанч мэдлэггүй хүний яриа юм
      /хүний бие 0,01-0,07хувийн концентрацтай спирт буюу өдөр бүр 0,007г спирт байнга үйлдвэрлэж, хүний биеийн дулааныг хангана/
      
      Архи ямар эрхтэнд муу нөлөөтэй вэ?
      
      *** Архи: Тархины мэдрэлийн эсийг үхүүлнэ. Иймээс тэнэгрэл бий болно.
      ***Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд: элэг, нойр булчирхай, ходоод муудна
      ***Цусны эргэлтийн тогтолцоонд: зүрхний булчингийн гэмтэл, судасны хатуурал үүсгэнэ
      ***Нөхөн үржихүйн эрхтэнд: Түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл болгоно
      ***Бөөрөнд: Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямрал үүсгэнэ
      ***Хорт хавдараар өвдөх эрсдэл
      
      Төв мэдрэлийн системд хэрхэн нөлөөлөх вэ?
      
      ***Мэдрэлийн эсийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг удаашруулна.
      *** Хүмүүсийн биеэ барих, өөрөө өөрийгөө хянах чадварыг нь багасгана.
      ***Анхаарал төвлөрөлтөд сөрөгнөлөө үзүүлнэ
      ***Сэтгэцийг өөрчилдөг
      ***Зан авирыг өөрчилдөг
      ***Сэтгэл гутралд оруулна.
      
      Тархинд хэрхэн нөлөөлөх вэ?
      
      ***Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно.
      
      Хамгийн түрүүнд их тархины гадрын эсэд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны хэсгийн эсэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, эргэцүүлэн бодох чадварыг өнгөцхөн болгоно.
      
      ***Гадар тархины доод хэсгийн үйл ажиллагааг хянах их тархины чадварыг нь алдагдуулна.
      
      ***Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол их тархины гадрын ажиллагаанд өөрчлөлт орно .0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04% хүрвэл хүн ухаан алдана.0.06% хүрвэл хүн үхдэг байна.
      
      ***Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг байна.
      
      ***Ой тогтоолт болон мэдээллийг эргэн санах тогтолцоог муу болгоно. Хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачлагатай байх зэрэгт хүчтэй нөлөөлж, архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна.
      
      Элэг хэрхэн гэмтдэг вэ?
      
      *** Элэг нь 10 г согтууруулах ундааг хэвийн болгож задлахын тулд 1 цаг зарцуулдаг.
      
      *** Ази хүмүүс ялангуяа Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх 3-4 дахин бага байдаг.
      
      Архины талаарх ойлголт яагаад эерэг болж хувирдаг вэ?
      
      *** Ёс заншил
      
      *** Билэгдэл
      
      *** Найз нөхөд, хамт олны хүрээлэлд байх
      
      *** Баяр ёслол, нөхөрлөлийн билэг тэмдэг гэх мэт нөхцөлүүдэд заавал архи хэрэглэх ёстой гэсэн ойлголт нь буруу юм.
      
      Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн архийг сурталчилах далд маркетингийн бодлого нь олон нийтэд дараах буруу ойлголт өгдөг байна. Үүнд
      
      *** Архи согтууруулах ундаа хэрэглэх нь хэвийн үзэгдэл, байдаг л зүйл, маш хариуцлагатай хэрэглэх шаардлагатай гэж сурталчилдаг.
      
      *** Архины хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зөрчил нь архийг зохисгүй хэрэглэсэн цөөн хэсэг хүмүүсээс л үүддэг гэж үздэг
      
      *** Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж эрүүл байхыг хүсвэл архийг зохистой хэрэглэ гэсэн мессэж өгдөг. Архи уудаггүй хэвийн насанд хүрсэн хүн гэж байдаггүй гэсэн мессэж өгдөг боловч бодит байдалд нийгмийн дийлэнх нь архи хэрэглэдэггүй хүмүүс байдаг.
      
      *** Архинд агуулагддаг этанол гэж химийн бодис нь бие махбодыг хамааралтай болгодог хор хөнөөлтэй гэдгийг үгүйсгэдэг.
      
      *** Архины асуудлыг хамтаараа хамтарч ажиллаж байж шийднэ. Архины үйлдвэрүүдтэй бусад байгууллагуудыг хамтрахыг зөвлөдөг.
      
      *** Архи согтууруулах ундааны зар сурталчилгаа бол хор хөнөөлгүй энэ нь үйлчлүүлэгч цэвэр бүтээгдэхүүнийг сонгоход нь тусладаг гэж хэлдэг байна.
      
      *** Хариуцлагатай хэрэглээ бол олон нийтийг архины асуудлаас хамгаалах хамгийн сайн арга гэх мэтээр буруу сурталчилгаа явуулдаг байна.
      
      Архины тухай түгээмэл буруу ойлголтууд
      
      Жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно гэдэг ойлголт нь буруу. Учир нь   жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй учир алкогол нь жирэмсний альч гурван сарын хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал нүүрний өөрчлөлт /уруул, тагнайн сэтэрхий/ оюун ухааны хомсдол гэх мэт.
      
      Архи согтууруулах ундаа миний бэлгийн чадавхийг сайжруулдаг гэж бодох нь буруу. Учир нь архинд агуулагдах химийн бодисууд нь таны бэлгийн чадавхийг бууруулах үйлчилгээтэй байдаг.
      ***   Би архи согтууруулах ундаа ууж болно, учир нь би өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ тохируулдаг гэж өөрийгөө өмөөрдөг. Учир нь согтууруулах ундаа уух нь таны өөртөө дүгнэлт хийх, хянах чадварыг үгүй болгодог учраас хожим та харамсаж барахгүй үйлдлүүд болох хамгаалалтгүй бэлгийн харилцаа, бэлгийн хүчирхийлэл, эд хөрөнгөө эвдэх, бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэг зөрчилд орох зэрэг үйлдлүүдийг хийхэд хүргэдэг.
      
      *** Хэрэв би хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой гэж бодох нь буруу. Учир нь таны биеийн жингээс хамаараад 2 хундага архи уусан үед цусанд байгаа архины агууламжийг элэг цэвэршүүлэхэд 3 цаг зарцуулдаг байна. Энэ хугацааг ямарч зүйл хурдасгах боломжгүй.
      
      *** эмэгтэйчүүд эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл гэж бодох нь буруу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол согтууруулах ундааг задлах хоргүйжүүлэх явц нь удаан байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан хордож согтдог байна.
      
      *** Хүний биед спирт дутагддаг гэж бодох нь буруу. Хүний биед 0,01-0,03 хувийн концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй /идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын хоол хүнсний задрал/ этилийн спирт агуулагдаж, бие махбодийн илчлэгийн 10 хувийг хангаж байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эртэмтэд тогтоожээ. Иймээс хүний бие спиртийн дутагдалд орохгүй.
      
      *** Шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг нь этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр эсвэл долоо хоногт 4-өөс дээш удаа, 4 нэгжээс /300 мл дарс, эсхүл 1000 мл шар айраг / дээш хэмжээтэй уулт 2-6 сар үргэлжилбэл дасал, дуршил бий болох эрсдэлтэй. Нас залуу байх тутам хурдан хамааралд орох эрсдэлтэй байдаг. 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2,5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.
      
      *** Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо барихад” самбаачилах ур чадвартнөлөөлөхгүй гэж бодох нь буруу. Учир нь согтууруулах ундаа хэр хэмжээтэй ууна төдий чинээ цусан дахь спиртийн агууламж нэмэгдэж, хүний 5 мэдрэхүйн хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд, логик дүгнэлт хийж, шийдвэр гаргах чадвар буурдаг.
      
      Хуулинд хэрхэн заав?
      
      Айраг согтруулах ундаа биш гэж бодох нь буруу. Учир нь “Монгол Улсын Архидан Согтуурахтай Тэмцэх Хууль /2000,01,28 / 3-р зүйлд” хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан байдаг.
      Герентологийн үндэсний гэж гаргасан байдаг.
      
      Энэхүү зурагнаас харахад хүний биеийн шингэнийг буюу усыг хэрхэн /H2O- гийн Н төрлийн элементүүд/-ийг хэрхэн өөртөө татдаг болохыг амархан харж болно.
Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-04-16 16:56
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ