Бээжин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв

Х.ОЮУНБОЛД

Бээжин ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани БНХАУ-ын нутаг дэвсгэр Өмнөд Хятадын тэнгист, Вьетнамын далайн платформд үйл ажиллагаагаа явуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар “RBC” цахим хуудаст бичснээр хөрш ОХУ-д шүүмжлэлтэй ханддаггүй БНХАУ-ын хувьд хачирхмаар үйл явдал гэжээ. Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Ямар ч улс орон эсвэл хүн БНХАУ-ын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын хяналтад байдаг бүс нутгийн эд баялгийг экспортлох, эрэл хайгуул хийх ажил оролцох эрхгүй” гэв. Түүнчлэн манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхийг холбогдох талуудад уриалж байна гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэрээр “Иймэрхүү үйлдэл нь БНХАУ-ын эрхийг зөрчиж байгаа орнуудтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэж анхааруулсан байна. Мөн энэ орнуудад хоёр талын харилцаанд сэв суулгаж болзошгүй үйлдлээсээ татгалзахыг хүсчээ. “Роснефть” компанийн зүгээс тэдний үйл ажиллагаагааг явуулж байгаа БНХАУ-ын өмнөд тэнгист биш Вьетнамын газар нутагт ажиллаж байна. Үүнээс гадна “Роснефть” компани хийж байгаа ажлаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл, дүрэм журмыг биелүүлж байгаагаас гадна Вьетнам улсын ашигт малтмал, ашиглалтын талаарх хүчин төгөлдөр хүуль тогтоомжийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Роснефть” компанийн Өмнөд Хятадын тэнгист хэрэгжүүлж байгаа төсөл 16 жилийн турш хэрэгжиж ирсэн. Өнөөдрийг хүртэл асуудал гарч байгаагүй гэж “Роснефть” компанийн төлөөлөгч “RBC” цахим хуудаст нийтлүүлсэн мэдэгдэлдээ онцолжээ. Орос, Хятадын шинжилгээний төвийн захирал Сергей Санаков “Бээжин, Москва нь стратегийн түншүүд. Энэ төвшний харилцагч түншийн хувьд хамгийн төвөгтэй асуудлаар ч санал нийлж болно” гэж бодож байгаагаа илэрхийлэв. Харин үүнээс өмнө “Роснефть” компани Вьетнамын тэнгисийн платформд газрын тосны шинэ талбай нээхэд БНХАУ дипломат замаар дургүйцэж байгаагаа илэрхийлснийг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-05-23 13:14
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ