1001 шөнийн үлгэр (0)


АЛАДДИН БА ШИДЭТ ДЭНЛҮҮ

                Дорно дахины үлгэрийн гайхамшигт цомог

       Ойрх Дорнод төдийгүй Дундад Ази, Энэтхэгийн олон улс орнуудын үлгэр домгийн цомог болсон “Арабын мянга нэгэн шөнийн үлгэр” хэмээх энэ үлгэр бол үнэхээр мянга нэгэн шөнө уншсан ч дуусамгүй бас уйдамгүй сонин сайхан үлгэр бөлгөө.

Энэхүү үлгэрийг анх XV-XVII зууны үед арабын бичээч мэргэд нар эмхэтгэн, Самаркандын Шахияр хааны зэрлэг цаазад өртөхгүйн тулд шөнө бүр нэгэн ер бусын үлгэр түүх хүүрнэн өгүүлэх Шахризада бүсгүйн өгүүлэмжээр хэл хэллэг уран тансаг, адал явдал нь үлэмж гайхамшигтай үй олон үлгэрийг нэгэн хэлхээнд оруулж холбосон бөгөөд Дорнын төдийгүй дэлхийн утга зохиолын тэнгэрт очир алмааз мэт гялалзах нэгэн сод бүтээл болж чадсан байна. Энэхүү аварга том эмхэтгэлийг хэн нэгтгэсэн нь тодорхойгүй, эрдэмтдийн судалснаар хэдэн зуун дамнаж, баяжуулж ирсэн аж.

Сонирхолтой нь энэ үлгэрийн гол баатар Шахияр хаан бол Дундад Азийн Монголын нэгэн улсын хаан гэсэн мэдээлэл байдаг юм.

“Арабын мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн уг эх нь одоо бидний уншиж буйгаас хэдэн арав дахин том бөгөөд хүнд хэцүү хэллэгтэй юм. Та нар хожим бүрэн эхээр нь танилцана буй за.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-01 17:20
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ