Хамгийн үнэтэй тоглогчийн жагсаалтыг Харри Кейн тэргүүлж байна
Х.ОЮУНБОЛД



ОХУ д болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Швейцарийн хөлбөмбөг ажиглалтын судалгааны төвөөс энэ удаагийн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн өндөр үнэтэй худалдагдсан тамирчдын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг Их Британийн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Харри Кейн тэргүүлж, ПСЖ багийн тоглогч Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Сильва Жуниор, Килиан Мбаппе нар оржээ. Харри Кейн анх удаа Неймарыг давж жагсаалтын эхэнд бичигдэж байгаа бол III-т бичигдсэн Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе 19 настай юм.

Жагсаалтын эхний 20-д Португалийн хөлбөмбөгчин Кристиано Рональдо багтаагүй. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси жагсаалтад эхний байрт ороогүй аж. Кристиано Рональдо нь Реал Мадрид багаас ганцаараа 103 сая еврогоор худалдагдсан үзүүлэлтээрээ энэ жагсаалтын 24-т орсон хөлбөмбөгчин болж байна. Жагсаалтад багтсан найман тамирчныг танилцуулж байна.

Их Британийн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Харри Кейн- 201 сая еврогоор гэрээ байгуулсан. 2015 оноос хойш энэ багт тоглож байгаа тэрээр саяхан багийнхаа ахлагч болсон. Одоо 25 хүрэх Харри Кейн нийт 23 тоглолтод оролцож 12 гоол оруулаад байгаа аж.

Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Сильва Жуниор ПСЖ багийн тоглогч, 195 сая еврогоор гэрээ байгуулан тоглож байна. Хамгийн шилдэг залуу тоглогчдын нэгд тооцогддог түүнийг Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите ОХУ-д болох ДАШТ-д оролцуулахаар дуудаад байгаа юм.

ПСЖ багийн довтлогч, Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе 186 сая евроны үнэтэй гэрээ байгуулсан. Тэрээр өнгөрсөн жил Франц, Нидерландтай хийсэн тоглолтод гоол оруулснаар 54 жилийн дараа Францын багийн төлөө гоол оруулсан тоглогч болж байжээ.

Лионель Месси, Испанийн ФС Барселона багийн тоглогч, 184 сая еврогоор гэрээ байгуулан тоглож байна. Тэрээр энэ жил тав дахь удаагаа алтан шаахайны эзэн болсон билээ.

Их Британийн Ливерпуль багийн хагас хамгаалагч Мухамед Салах- саяхан Реал Мадридтай хийсэн аваргын төлөөх тоглолтод бэртэл авсан билээ. Тэрээр Ливерпуль багтай 171 сая еврогоор гэрээ байгуулан хүчин зүтгэж байгаа юм.

Тоттенхэм Хотспур багийн хагас хамгаалагч Деле Аллиг 171 сая еврогоор үнэлж, 5.5 жилээр тоглох гэрээ байгуулсан. Хоёр жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчдийн дунд явуулсан санал асуулгаар Их Британийн Премьер лигийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ.

Кевин де Брейне Их Британийн Манчестер Сити багийн тоглогч. Тэрээр таван жил тоглосон Вольфсбург ба­гаасаа гарч одоогийн багтайгаа 167 сая еврогоор гэрээ байгуулжээ. Кевин де Брейне 2012 онд болсон Бундеслигийн 33 тог­лолтод 10 гоол оруулж шилдэг залуу тог­лог­чоор шалгарч байсан.

Антуан Гризмман Атлетико Мадрид багийн довтолгооны хагас хамгаалагчаар тоглодог. Тэрээр багтайгаа 164 сая еврогоор гэрээ байгуулснаар энэ жагсаалтын VIII байрт бичигдэж байна. Антаун Гризман 2016 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч юм.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-06 10:51
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ