Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
      


      Өдөржин нар хүлхдэг мөртлөө
      Шүд ташсан хүйтэн
      Шөнөжин сарыг угаах байтлаа
      Тас хар өнгөтэй
      Миний хүйтэн булаг
      Газрын шиврээ
      Морины омруун дороос
      Хүрдэн долгио хулжааж
      Нарны зоргодос хаман
      Бүрдэн тийшээ зулгарна
      Хуртайд үерлэн цовхчоо нь үгүй
      Нартайд гөлрөн ширгээ нь үгүй
      Хүйтэн булаг минь
      Бүтэн булаг
      Дэргэд нь шилгээсэн морины
      Дэлний хялгас унахад цочно
      Дээрээс нь бөхийсөн загийн
      Мөчир сэрвэгнэхэд эмзэглэнэ
      Эмзэг эмзэг гэхэд дэндүү эмзэг
      Хүйтэн булгийн ус
      Эр биен дотуур минь
      Өнгө нь хувилж урсана
      Миний хүйтэн булаг
      Газрын шивнээ
      
      1979
Нийтлэгч: shine
Нийтлэсэн цаг: 2018-06-11 15:55
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ