Хаан Пеле гурав, гурав хоног

А.ЦЭРЭНДОРЖ

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д нээлтэй хийхэд ердөө гурван хоног үлдээд байгаа. Нэг, хоёр,ГУРАВ. Цэнхэр гаригийн түүхэнд гурван удаа ДАШТ-д түрүүлж байсан цор ганц тоглогч бол бидний мэдэх Бразил улсын шигшээ багийн тоглогч Пеле юм. Харин Бразил улс ДАШТ-д таван удаа түрүүлж байсан байна.
Хөлбөмбөгийн хаан Эдсон Арантис ду Насименту түүнийг дэлхий даяар Пеле нэрээр нь андахгүй мэдэх билээ. Метр 75 см-ийн өндөртэй Бразил эр одоо тоглож байгаа болон түүнээс өмнө тоглож байсан бүх цаг үеийн хөлбөмбөгчдөөс ямар нэгэн шинж чанараараа ямагт илүү байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болов уу. Пелег Дэлхийн хөлбөмбөгийн холбоо болон олон улсын олимпийн хорооноос XX зууны шилдэг хөлбөмбөгчин хэмээн өргөмжилсөн. Тэрээр Швед (1958), Чили (1962), Мексик (1970) болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд аваргалсан юм. Мексикт Пеле тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор тодорч байлаа. Мөн дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 1363 тоглолтод 1281 гоол хийжээ. Бразилийн “Santos” клубт (1956-1974 онд), Америкийн “Нью Йорк Космос” клубт (1975-1977) тоглож байсан билээ.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-13 09:33
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ