Эмч ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарлана

Б.ПУНЦАГХОРЛОО

Эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна талбайд суулт зарлалаа. Энэхүү жагсаалаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах хэрэгтэй гэж үзээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Зоригийг ажил үүргээ хүлээлгэн өгөхийг шаардлаа.
Эмч нар нийт ес хоногийн хугацаатай жагсаал хийн, үсээ хусч тэмцэн ажил хаялтын өмнөх суултыг зарласан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээр”-ийг зөвшилцсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн юм. Энэ нь аливаа хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байгаа тул энэхүү жагсаалыг хийж байгаа аж.
Нэгдүгээр эмнэлгийн ҮЭ-ийн хорооны нарийн бичиг Э.Оюунбилэг “Бид эмч болохын тулд олон жилийн турш суралцан, дадлагаждаг. Гэтэл ажлын ачаалалтай, хүнд нөхцөлд ажилладаг бидний хувьд цалин хангалтгүй байдаг. Монгол Улсын цалингийн дундаж хэмжээ 996 мянга байдаг гэж үздэг. Гэтэл бид цалингаа 50 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэхэд энэ хэмжээнд хүрэхгүй. Өнөөдөр нэг сувилагчид ойролцоогоор 30 ор ногдож байна. Нэг сувилагч 3-4 сувилагчийн ажлыг хийж байна” гэсэн юм. Тэд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр”-ийг бүртгэхгүй бол 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-22 08:20
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ