Франц-Перу: 1:0 харьцаатайгаар Франц ялж, Перу хасагдах нь тодорхой боллоо


Франц-Перу тоглолт 1:0 харьцаатайгаар, Францын шигшээ багийн хожлоор өндөрлөлөө.

Тоглолтын 34 дэх минутад Оливье Жиругийн дамжуулалтаар Килиан Мбаппе гоол хийснээр тооны харьцааг 1:0 болгосон юм.
Перугийн хувьд 16-ны өдрийн тоглолтод Дани улсын шигшээ багт 1:0-ийн харьцаатай ялагдсан. Тиймээс хоёр удаа хожигдсоноор тэдний хувьд хэсгээсээ гарах ямар ч боломжгүй боллоо.

Сонирхуулахад, 1982 оны дөрөвдүгээр сард Парк Дэ Принс цэнгэлдэх хүрээлэнд хоёр баг цорын ганц удаа тоглосон бөгөөд Өмнөд Америкийн баг Францыг 1-0р илүүрхэж байв.

Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-22 08:37
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ