ДАШТ-2018: БНСУ-ын Ерөнхийлөгч багаа хөгжөөн дэмжлээ

Д.АРИУН

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин өнгөрсөн долоо хоногт /2018.06.21-24/-нд ОХУ-д төрийн айлчлал хийсэн юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалынхаа явцад улс төр эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна үндэснийхээ шигшээ багийн Мексикийн багтай хийх тоглолтыг үзэж сонирхсон ДАШТ-ий хүндтэй зочдын нэг байлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин болон тэргүүн хатантай Ким Жон-сүүк нар Донын Ростов хотын Ростов цэнгэлдэх хүрээлэнд

Сон Хён-ми /Son Heung-min/ ДАШТ-д оролцож байгаа Солонгосын багийн хамгийн анхны гоолыг оруулав.

ОХУ-д болж байгаа ДАШТ-ын F хэсэгт багтсан Мексик-БНСУ-ын багийн тоглолт Донын Ростов хотын цэнгэлдэх хүрээлэнд 2018.06.23-нд болж 2:1-ээр өндөрлөсны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин багтаа нэг оноо авчирсан тамирчин Сон Хён-минийг тайвшрууллаа.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:42
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ