В.Путин, Д.Трамп нарын уулзалт Лондонг түгшээв


Д.ЭНХЭЭ

Долдугаар сард Европын нутаг дэвсгэр дээр ОХУ, АНУ-ын лидерүүдийн уулзах боломж Их Британийн санааг зовоож түгшээж байгаа тухай өндөр албан тушаалын дипломат эх сурвалжийг эш татан The Times сонинд бичжээ.
Долдугаар сарын 11-нд болох НАТО-гийн чуулга уулзалтаас өмнө хоёр улсын тэргүүний болзошгүй уулзалт Хойд атлантын альянсын талаар Трампын баримтлах үзэл болон долдугаар сарын 13-нд түүний Лондонд хийх айлчлалд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн Европын улстөрчид түгшиж байна.
“Путин, Трамп нарын уулзалт чуулга уулзалтын болон түүний Британид хийх айлчлалын өмнө, эсвэл дараа нь болох нь тодорхойгүй байна, гэхдээ бидний хувьд мэдээжээр, уг уулзалт дараа нь болбол илүү сайн сан” гэж Уйатхолл дахь эх сурвалж хэлэв.
Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр альянсын ирээдүйн талаар Британийн Засгийн газар санаа зовниж байгаа ажээ. Чуулга уулзалтын өмнө уулзалт болбол “үймээн сандрал” үүсгэсэн “маш сөрөг үйл явдал” болно хэмээн сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж онцлолжээ.
Сонины тэмдэглэж байгаагаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй альянс дахь Их Британийн цэргийн хүчин чадал АНУ-ынхтай эн тэнцүү тухай асуудлыг тавихгүй хэмээн ярилцлагаас нэг өдрийн өмнө мэдэгдсэн юм байна.
Трамп Оросын удирдагчтай долдугаар сарын 11-нд болох НАТО-гийн чуулга уулзалтын өмнө, эсвэл долдугаар сарын 13-нд Их Британид хийх айлчлалын дараа уулзах нь тодорхой болсон билээ. Цагаан ордны захиргаа энэ мэдээллийг харин баталгаажуулаагүй.
Лидерүүд Брюссельд уулзаж болзошгүй тухай урьд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Гэхдээ Хойд Атлантын альянсын чуулга уулзалтаас өмнө уг арга хэмжээг зохион байгуулах боломжийг Кремль үгүйсгэсэн.
Хоёр улсын тэргүүний уулзалт болох магадлалтай газар бол Вена гэж зургадугаар 9-д бас мэдээлж байсан. Путин Австрийн канцлер Себастьян Курцэд хандаж Америкийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ зохион байгуулахыг хүссэн юм байна.
Трамп, Путин нар 2017 оны зун Германы Хамбургэд Их-20-ийн чуулга уулзалт дээр анх уулзаж байсан.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-25 09:44
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Уншилт: 30
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ