Диего Марадона: Би Мексикийн шигшээгийн шүтэн бишрэгч

Х.ОЮУНБОЛД

Аргентины хөлбөмбөгийн од Диего Армандо Марадона ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д гайхамшигтай тоглолт үзүүлсэн Мексикийн шигшээгийн шүтэнбишрэгч болсноо ярьжээ. Тэрээр би Мексикийн шигшээг дэмжиж байна. Учир нь хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш тэмцээнийг амилуулсан учраас. Тэмцээнийг хөгжөөж амилуулна гэдэг амар биш шүү гэж Telesur телевизийн гарын арван хуруу нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан байна. Марадона Мексикийн шигшээгийн дасгалжуулагч Карлос Осори Шведийг хожих боломжтой гэдгээ харуулсан гэв. Гэхдээ Диего Марадона Мексикийн шигшээгийн талаар нэг бодолтой байгаагүй аж. Долоо хоногийн өмнө энэ нэвтрүүлэгт оролцох үеэр 2026 онд Мексик, АНУ, Канадтай хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах нь зохисгүй. Учир нь Мексикийн шигшээ Бразил эсвэл Германы шигшээгийн зэрэгт хүрэхгүй гэж байжээ. Түүнчлэн Мексик хоёр тоглолтод хожно. Бразил эсвэл Германы эсрэг тоглоно гэж ярьсан байна. Гэвч F хэсэгт тоглож байгаа Мексикийн шигшээ Германыг 1:00, Өмнөд Солонгосыг 2:1 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлж эхэлсэн. Мөн дасгалжуулагч Карлос Осоригийн цэргүүд цаашид үргэлжлүүлж тоглохын тулд Екатеринбург хотын цэнгэлдэхэд Шведийн шигшээтэй хийх тоглолтод хамгийн багадаа хайнцана гэж ярьжээ.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-28 17:41
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ