Месси: Бурхан биднийг орхиогүй гэдгийг мэдэж байсан

Х.ОЮУНБОЛД

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш од муутай байсан Аргентины шигшээ баг өчигдөр Нигерийн багийг 2:1 харьцаагаар хожсоноор цаашид тоглох эрхээ олж авсан. Тоглолтын дараа өчигдөр эхний гоолоо тоглолтын эхний үеийн 18 дахь минутад оруулсан Лионел Месси “Бид энэ тоглолтод ялна гэдэгтээ итгэж байсан” Бид ингэж хожсон нь зүгээр л гайхамшиг. Энэ бол хүртвэл зохих баясгалан гэж онцлоод “Бурхан бидэнтэй хамт, биднийг орхиогүй гэдэгт итгэж байсан гэж ярьжээ. Үүнээс гадна хөгжөөн дэмжигч, шүтэн бишрэгчиддээ хандаж “Би энд байгаа бүхнээ зориулсан хүмүүст, Аргентинд байгаа ч бидэнтэй байсан бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлэв. Нигерийн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр хожлын гоол оруулсан тоглогч Маркос Рохо “ Би хүүхдүүддээ гоол оруулна гэж амлачихсан байсан. Хорватын шигшээтэй тоглосны дараа бид хэзээнээс ч илүү нэгдмэл болсон. Миний оруулсан гоол миний гэр бүл болон багийнханд минь зориулагдсан. “Аргентин ялна”    Одооноос эхлэн өөдрөг байх болно.Энэ л бидэнд хэрэгтэй байсан зүйл. Бидний хувьд ДАШТ одоо эхэлж байна гэж хэлжээ.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-28 17:43
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ