Наадам үзэхээр ирсэн 11000 жуулчны 1500-д нь тасалбар олддог гэв

С.САРУУЛ

Монголын аялал жуулчлалын холбооноос өнөөдөр /2018.06.28/ Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарын хуваарилалтын асуудлыг хөндөв. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэхээр 11,000 жуулчин ирж байхад 1500 билет олгож байгаа аж. Энэ жил НАЖГ-ын мэдээлснээр 107 компанийн шугамаар 11.000 гаруй жуулчин үзэх хүсэлтээ ирүүлжээ.Харин жуулчдад олгогддог наадмын билет буюу Төв цэнгэлдэхэд 1500 суудал нэмэлтээр +1000 цагаан сандал оногддог байна. Энэ билетийн тоог үзэх жуулчдын 20 хувьд нь олгогдож байгаа юм. Энэ талаар Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Аялалын компаниуд гадны олон үзэсгэлэнд оролцож, хөрөнгө мөнгө зарж, сурталчилгаа хийгээд хэдэн жуулчин авчирдаг. Гэтэл 10 жуулчин авчраад хоёрт нь наадмын нээлт үзүүлээд найман жуулчингаа гадна үлдээх болдог. Цэнгэлдэх хүрээлэн 15000 гаруй суудалтай гэдэг ч гадны жуулчдад 1500-г нь хуваарилдаг. Тиймээс нэмж тасалбар өгөөч ээ гэж хүсэлт тавьж байна. Наадамчин олон минь бас ойлгож, дэмжээч ээ гэж хүсмээр байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал яригдаж байна бид гадуур гүйж гүйж авчирсан хэдхэн жуулчдаа яах юм бэ. Наадмын комисс энэ асуудлыг хүлээж авахгүй байгаа тохиолдолд бид ард түмнээсээ тусламж хүсч байна.” гэлээ.
Жуулчдын компаниуд цагаан суудлыг өөрсдөө тохижуулъя гэхээр наадам зохион байгуулах комиссоос 360 сая төгрөг өгчих. Суудлын тоог нэмэгдүүлэхгүй гэсэн байна. Гэтэл энэ ажлыг 50 сая төгрөгт багтаан хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.


Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-06-28 17:45
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ