Бельгийн шигшээ дэлхийн аварга болох уу

Х.ОЮУНБОЛД

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хэсгийн тоглолтод Панам,Тунис, Их Британийн шигшээтэй тоглож шөвгийн 16-д шалгарсан Бельгийн баг. ДАШТ-аас Испани,Герман,Аргентин,Португаль гэсэн багууд хасагдсаны дараа Бельгийн шигшээ гэнэтийн бэлэг барьж гайхуулахаар бэлдэж байна. Улаан чөтгөрүүд энэ удаагийн ДАШТ-д оролцож эхэлснээсээ хойш нийт 43 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа. Гэвч тэд ДАШТ-ий аваргаар шалгарах ганцхан боломж тэдэнд байгааг мэднэ. Үүнийг тус шигшээгийн тоглогч Хазард Бельгийн багийн хувцас солих өрөөнд байхдаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ бол ганцхан боломж. Нэг бол одоо эсвэл хэзээ ч үгүй. Гэхдээ бид хэт их өөрсддөө итгэж байж болохгүй гэжээ.Испанийн хөлбөмбөгчин байсан Роберто Мартинес Бельгийн шигшээгийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд шигшээгийхэн түүнд, төлөвлөгөөнд нь их итгэдэг. Иймээс түүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр жилийн өмнө дасгалжуулагчаар томилсон юм. Тэрээр 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээн хүртэл дасгалжуулагчаар ажиллана. ДАШТ-д оролцож байгаа Улаан чөтгөрүүд болон дасгалжуулагч Робөрто Мартинес 2014 онд Бразилд болсон ДАШТ, Францад болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай. Энэ нь Испани дасгалжуулагчид   их найдвар төрүүлж байгаа бөгөөд хэдийгээр Бразил,Уругвай,Франц гэсэн хүчтэй өрсөлдөгч багтай нэг хэсэгт таарсан нь тэднийг түгшээхгүй байгаа аж. Роберто Мартинес дэлхийн аваргад амар хялбар замаар амжилт гаргана гэж бодохгүй байна. Бид тийм бишийг нь Европын аваргаас харсан гэж Их Британийн шигшээг 1:0 харьцаагаар буулгаж авсныхаа дараа мэдэгдсэн байна. Бельгийн шигшээ 23 тоглогчийн 18 нь Европын таван том лигийн багт тоглодог тоглогчдоос бүрдсэн.Ийм бүрэлдэхүүнтэй, аварга багууд нутагтаа буцсан үеэр Бельгийн шигшээ ДАШТ-ий аварга болохыг мөрөөдөж эхэллээ.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-07-03 17:40
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ