Шөвгийн наймд оролцох багийн нэрс тодорлоо

Х.Оюунболд

ОХУ-д зохиогдож байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга тэмцээний хасагдах шатны шөвгийн 16 багийн тоглолт өндөрлөлөө. Ингэснээр шөвгийн наймд оролцох багийн нэрс тодроод байна. Шөвгийн наймын тоглолтын салхийг Уругвай, Францын шигшээ Доод Новгород хотын цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 6-нд хагалж эхлүүлнэ. Харин талбайн эзэн ОХУ-ын шигшээ энэ сарын 7-нд Сочи хотод тоглоно. Шөвгийн найман багийг шалгаруулах хасагдах шатанд хөлбөмбөгийн аварга багууд бүгд гэрийн зүг жолоо залсан гайхамшигтай тоглолт болсон. Тухайлбал, Аргентин, Португаль, Мексик хасагдаж дараагийн шатандаа шалгарч чадсангүй. Ингээд шөвгийн наймд шалгарч үлдсэн багийн тоглолтын хуваарийг орон нутгийн цагаар гаргасныг танилцуулъя.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-07-04 16:27
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ