Наадмын тасалбар ямар үнэтэй байх вэ?

Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдахаар болсон байна. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ. Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 07-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ.Наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.
Нийтлэгч: monh
Нийтлэсэн цаг: 2018-07-05 14:58
Зохилын ирэлт: Чингис сүлжээ
Өвөр монголын жуу удын монгол уран зохиолчдын нийгэмлэг эрхлэв   Email: qinggis@163.com
Өвөр монголын сурчин сүлжээн үйлчлээгийн компани үйлчилгээ хангав   Email: sorqin@sorqin.com
Өвөр монголын ICP бүртгэлийн 12001629 дугаар тоот   Өвөр монголын сэргийлэх бүртгэлийн 15042102000103 дугаар тоот
нүүр хуудас
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠪ